ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДААТГАЛЫН ГАРЫН АВЛАГА

Харилцагч өвдсөн даруйдаа Амар даатгалын 1800-2111 3-р шугмаар холбогдож мэдээлэл зөвлөгөө авч болно.

ХЭРХЭН НӨХӨН ТӨЛБӨР АВАХ ВЭ?

Харилцагч өвдсөн даруйдаа Амар даатгалын 1800-2111 3-р шугмаар холбогдож мэдээлэл зөвлөгөө авч
болно. Сүлжээ эмнэлэг болон эмчилгээ үйлчилгээнээс хамаарч нөхөн төлбөрийн процесс дараах байдлаар
ялгаатай байна.

“Амар даатгал” ХХК нь 2003 онд үүсгэн байгуулагдаж бүх төрлийн даатгалын үйлчилгээг харилцагч нартаа үзүүлж байна.

“Амар даатгал” ХХК  нь Эрдэнэт Үйлдвэр ТӨҮГ-н нийт ажилчдад 2025 оны 04 дүгээр сарын 15-ны өдрөөс  эхлэн эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын үйлчилгээг үзүүлж байна.
Эрүүл мэнд, гэнэтийн ослын даатгалын талаарх товч мэдээллийг доор орууллаа.

1. Эрүүл мэндийн даатгал:
ЭҮТӨҮГ-н ажилчид доорх хамгаалалт дах эмнэлгийн эмчилгээ, үйлчилгээг авсны дараагаар нөхөн төлбөр авах боломжтой.

Эрүүл мэндийн даатгалын хамгаалалтууд:
  • Хэвтэн эмчлүүлэх эмчилгээ, үйлчилгээ;
  • Амбулаторийн үзлэг, оношилгоо;
  • Архаг хууч эмгэг;
  • Хавдартай холбоотой эмчилгээ, үйлчилгээ;
  • Жирэмслэлт болон төрөлттэй холбоотой эмчилгээ, үйлчилгээ;
  • Нүд болон шүдний эмчилгээ, үйлчилгээ;
  • Түргэн тусламжийн үйлчилгээ;
  • Жорын дагуу олгох эмийн үйлчилгээ;
  • Эрүүл мэндийн нөхөн төлбөрийн маягт
  • Эмчийн үзлэгийн тэмдэглэл
  • Эмчийн заалтын дагуу хийгдсэн шинжилгээ, оношилгооны хариу
  • Эмийн жор
  • Төлбөрийн и-баримт

2. Гэнэтийн ослын даатгал:
Гэнэтийн осол: Таны бие махбодид урьдчилан таамаглах боломжгүй гадны хүчин зүйлсийн нөлөөгөөр учирсан гэмтэл, бэртэлийг хэлнэ. Түүнээс үүдэн хөдөлмөрийн чадвараа түр хугацаагаар буюу хувиар алдсан тохиолдолд тодорхой хугацаа буюу листний төлбөрийг нөхөн төлөх гэрээ юм.

Хамгаалалтууд
  • Бүх төрлийн гэнэтийн осол;
  • Амь насны хамгаалалт;
  • Хөдөлмөрийн чадвар алдалт;
  • Эрүүл мэндийн нөхөн төлбөрийн маягт
  • Эмчийн үзлэгийн тэмдэглэл
  • Эмийн жор
  • Хөдөлмөрийн чадвар түр буюу хугацаагаар алдсан бичиг /Лист/
  • Даатгуулагчийн гар өргөдөл

Хаяг байршил

“Амар даатгал” ХХК

Төв салбар: Улаанбаатар хот, СБД, 1-р хороо, Энхтайваны өргөн чөлөө, Блю скай тауэр, 20 давхар
Холбогдох утас: 1800 2111
И-мэйл хаяг: info@amardaatgal.mn
Орхон салбарын хаяг:  Баян-Өндөр сум, Хүрэн булаг баг, 11-р хороолол, Аялагч дэлгүүр, 1 давхар
Орхон салбарын утас: 77662111,
Нөхөн төлбөрийн материал хүлээн авах и-мэйл хаяг: Erdenethealth@amardaatgal.mn
Фэйсбүүк хаяг: Амар даатгал- Amar insurance
Web site: https://amardaatgal.mn/